Өнгөрсөн онд ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор бизнесийн хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, гэрээний үүргээ биелүүлэхэд урьдчилан тооцоолох боломжгүй болсон олон компани хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гаргуулахаар МҮХАҮТ-нд хандсан байна. Тэгвэл 2015 он гарсаар валютын ханшийн өсөлтөөс үүдэн эрсдэлд орсон, нөхцөл байдал хүндэрсэн 10 орчим компани танхимд хандаад байгаа юм.
Зөвхөн ам.долларын ханшийн хэлбэлзлээс гадна төрөөс бизнесийн үйл ажиллагаанд хэт их оролцож сөрөг үр дагавар үүсгэх зэрэг асуудал байгааг хэлсээр байгаа юм.
Он гарсаар хүнд нөхцөлд орсон 10 орчим компани МҮХАҮТ-нд хандсан, цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж. Өнгөрсөн оны эхний зургаан сард л гэхэд иргэн, ААН 1100 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тооцоо байгаа юм.