Дэлхийн кино урлагийн хөгжил, чиг хандлага нь инээдмийн төрөлрүү шилжсэнийг Францын кино найруулагч Томас Балмэс онцолж байна. Иймээс дэлхийн кино үйлдвэрлэгчид ашиг, орлого олохын тулд инээдмийн төрлийн кино бүтээлийг хийх шаардлагатай болжээ. Өөрөөр хэлвэл дэлхийн үзэгчид өдөр тутмын амьдралд гарч хүндрэл бэрхшээл, стрессээ тайлахын тулд энэ төрлийн киног илүү шимтэн үздэг байна. Яг үүнтэй адилхан Монголын уран бүтээлчид дэлхийн үзэгчдэд зориулж, дэлхийн хэмжээнд сэтгэж, өргөн цар хүрээтэй бүтээл туурвих хэрэгтэй. Мөн кинонын үйлдвэрлэлд чанартай технологи, чадвартай жүжигчин, уран бүтээлчид, сайн зохиол шаардлагатайг ОУ-ын кино найруулагчид зөвлөж байгаа юм. Товчхондоо одоогийн манай кино уран бүтээл зөвхөн Монголынхоо үзэгчдэд зориулсан, жижигхэн сэдвийн хүрээнд бүтээгддэг байна. Мөн сайн урлагийн бүтээл хийхэд, түүнийг үйлдвэрлэл болгон өргөжүүлэхэд зохиогчийн эрхийн асуудлыг хамгийн түрүүнд хөндөх ёстой. Учир нь зохиогчийн эрхийн асуудлыг хөндөхгүйгээр соёлын бүтээлч, үйлдвэрлэл хөгжихгүй гэдгийг Оюуны өмчийн газрынхан санууллаа. Өнгөрсөн онд Оюуны өмчийн газарт ирсэн гомдлын 60 хувь нь зохиогчийн эрхтэй холбоотой байжээ. Ингэхдээ цахим ертөнц буюу интернэтэд зохиогчийн эрх хамгийн ихээр зөрчигдсэн байна. Харин уран бүтээлчдийн зүгээс өвөг дээдсээс уламжлагдан ирсэн арвин их баялагтай түүх соёлоороо ялгарч, оюун санаагаа сайтар ажлуулж байж дэлхийн бүтээлүүдтэй өрсөлдөхүйц бүтээл туурвих боломжтойг хэллээ.