Баянгол дүүргийн 16 дугаар байрны хөрсний хүчитгэлийн ажил 80 хувьтай явж байгаа талаар Засаг дарга Д.Оросоо мэдээлж байна. Гурван үе шаттай хийж байгаа хөрс хүчитгэлийн ажлын сүүлийн хэсгийг өнөөдөр дуусгана гэв. Энэ удаад хөрс хүчитгэлийн ажлыг өндөр төвшинд хийсэн. Иргэдийн хувьд айх аюулгүй гэх мэдээллийг өгөв.
16 дугаар байрны оршин суугчдын зарим нь гэртээ орохоор болсондоо баяртай байгаа бол, зарим нь бага зэрэг айдастай, мөн ийм байр нийслэлд олон байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм.
Зөвшөөрөл олгосон газраас хэтрүүлэн нүх ухах шийдвэрийг гаргасан, иргэдийг эрсдэлд оруулсан гэх энэ асуудлаас үүдэлтэйгээр зарим албна тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос тодруулбал, “Нийслэлийн онцгой комиссоос иргэдийг эрсдэлд оруулах нөхцөл бүрдүүлсэн хүмүүсийг шалгуулахаар болсон. Энэ асуудалд төрийн албан тушаалтан холбогдсон байж болзошгүй учраас хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн” гэх мэдээллийг өглөө.