Виз, хувийн урилгыг шуудангаар явуулна

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Виз, хувийн урилгыг шуудангаар явуулна

Гадаадын иргэд Монгол улсад ирж очих хувийн урилга, визийн зөвшөөрөл, сунгалтын үйлчилгээг шуудангаар авах боломжтой боллоо. Өөрөөр хэлвэл Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Монгол шуудан ТӨХК-хамтран иргэдэд виз олгох, оршин суугаа тодорхойлолт, бүртгэл, хасалт, сунгалт, хаягийн өөрчлөлтийн үйлчилгээг шуудангаар өгөх юм. Манай улсад энэ сарын 18-ны өдрийн байдлаар нийт 173 орны 27 мянга гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Үүнд, хөдөлмөр эрхлэгч 12000, суралцагч 1400, хөрөнгө оруулагч 2900 хүн байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж