Цэцэрлэг байгуулах хүсэлт ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Цэцэрлэг байгуулах хүсэлт ихэсчээ

Нийслэлийн хэмжээнд 106 мянга гаруй цэцэрлэгийн насны хүүхэд бий. Эдгээрээс 75 мянга нь буюу 70 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа гэсэн үг. Ийнхүү цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байгаа энэ үед албан байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлт гаргах нь ихэсчээ.  Нэг жилд л гэхэд дэргэдээ цэцэрлэг байгуулах 30 орчим хүсэлт ирж байгаа аж. Өнгөрсөн жилийн хувьд найман байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулжээ. Эдгээрийн нэг нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэд байгуулагдсан Хас гэрэл цэцэрлэг юм. ХАСГЭРЭЛ цэцэрлэгийн хувьд өнгөрсөн оны есдүгээр сард нээгджээ. СЭЗДС-ийн багш ажилчдын хүүхдийг авдаг байна. Одоогоор гурван бүлгийн 60 гаруй хүүхдийг хүмүүжүүлж байгаа юм.

Энэ мэтчилэн дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлт он гарсаар 44 хүсэлт ирсэн. Үүнээс гурван байгууллага шаардлага хангаж, дэргэдээ цэцэрлэг байгуулжээ. 

Дэргэдээ цэцэрлэгтэй болох хүсэлтэй байгууллагуудад Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу шаардлага тавьдаг байна. Тухайлбал, барилга байгууламж нь стандартад нийцсэн эсэх, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн ямар байгаа зэрэг шалгуур тавьдаг юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж