Энэ онд улсын хэмжээнд 328.6 мянган га талбайд үр тариа тариалах тооцооллыг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас гаргасан. Үүнээс 300 мянган га-д улаан буудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган га-д тариалалт хийх зорилтыг дэвшүүлжээ. Энэ сарын 12 ний өдрийн байдлаар 57.1 мянган га-д үр тариа үүнээс 56 мянган га-д улаанбудай, 584 мянган га-д төмс, 287 га-д хүнсний ногоо, 1.2 мянган га-д малын тэжээл буюу нийт 66.3 мянган га-д тариалалт хийж 16.6 хувийн гүйцэтгэлтэй явна.
Өнгөрсөн онд тариаланчид 349.8 мянган тонн улаан буудай нийлүүлсэн. Улмаар тариаланчдын нийлүүлсэн улаан буудайг тонн тутмыг нь 70 мянган төгрөгөөр үнэлж, урамшуулал олгосон байдаг. Гэвч энэ оны төсөвт тариаланчдад олгох санхүүжилт тусгагдаагүй байна. Учир нь энэ онд төсөвлөсөн 25 тэрбум төгрөгийг 2014 оны тариалалтын урамшуулалд олгожээ.
Энэ жил 300 мянган га-д улаан буудай тариална. Үүнээс 460 гаруй мянган улан буудайг гаргаж авна. Түүнийхээ 320 тонныг нь гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлнэ гэсэн тооцооллыг салбар яам нь хийжээ.