“Бум Од” компани 16-р байрны хөрсийг хүчитгэж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

“Бум Од” компани 16-р байрны хөрсийг хүчитгэж байна

Баянгол дүүргийн 16 дугаар байрны хажууд “Би Жи Би Жи” компани зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн нүх ухсан. Үүнээс үүдэн 16 дугаар байранд хазайлт өгч, оршин суугчдыг түр хугацаанд зочид буудалд байрлуулж байгаа юм. Өдгөө 16 дугаар байрны оршин суугчид зочид буудалд 20 гаруй хонож байна.

Одоогоор 16 дугаар байрны хөрсийг хүчитгэх ажилд “Бум Од” компани ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн бэлтгэлээ бүрэн хангасан. Шороо асган индүүдлэг хийгээд дууссан, мөн арматур зангидах ажлыг ч хийгээд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж