ОХУ-ын Москва хотын улаан талбайд аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын ёслолын жагсаалд Монгол улсаа төлөөлөн оролцсон цэргийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ. Өнөөдөр тэдэнд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Бусад улс орнууд ялалтын баярын ёслолын жагсаалд ихэвчлэн хүндэт харуулын ангийнхаа бие бүрэлдэхүүнийг оролцуулсан байлаа. Харин манай улсын хувьд Зэвсэгт хүчний анги, ангийн төлөөлөл оролцсоноороо онцлог байсан юм. Түүхэн үйл явдалд оролцсон дээрх жагсаалын бие бүрэлдэхүүн энэ сарын 23-ны өдөр эх орныхоо төв талбайд жагсана.