Хоёр жилийн өмнө Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хөрсний бохирдолд судалгаа хийжээ. Судалгаанд Улаанбаатар хотын хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн буюу дөрөвдүгээр зэрэгтэй гарсан байна. Ялангуяа Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн хөрс хамгийн их нянтай, химийн хорт бодисууд агуулсан байжээ. Одоо бол энэ бохирдол нэмэгдэнэ үү болохоос буурсан тохиолдол байхгүйг судлаач ярьж байна. Агаарын бохирдлоос илүү хотын хөрсний бохирдол тулгамдсан асуудал болсон гэдгийг мэргэжлийн сануулж байна. Учир нь хөрсний бохирдол хүний сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн үеийн нялхас ч тархины даралттай төрж байгаа нь хөрсний бохирдолтой холбоотойг судлаач Ш.Батдэлгэр тайлбарлалаа.