Азийн волейболын холбооны ивээл дор болж буй тивийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилж байна. Өчигдөр манай улсын баг тамирчид БНХАУ-ын багийг хожиж хагас шигшээд оролцох эрхээ авсан бол өнөөдөр БНСУ-ын багтай тоглож хэсгээсээ хэдээр гарах нь тодорхой болох юм байна. Тус тэмцээнд Азийн зүүн бүсэд харъяатай үндэсний найман баг анх удаа оролцож байгаагаараа онцлогтой юм.