Антоновын нисэх онгоцны үйлдвэртэй танилцав

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Антоновын нисэх онгоцны үйлдвэртэй танилцав


Манайхны “Ан” гэж нэрлэдэг онгоцыг хийдэг Антоновын нисэх онгоцны үйлдвэр Киев хотод байрладаг. Украины нэрийн хуудас болсон бүтээгдэхүүнүүдийн нэг болох “АН” онгоцны үйлдвэр улам бүр төрөл зориулалтаа нэмэгдүүлж, найдвартай байдлаа баталгаажуулж, олон орноос захиалга авах болжээ.

Түлш бага иддэг, даац ихтэй, туулах чадвар өндөр, буух талбай (ус, мөс , хөрс гэх мэт)  голдоггүй шинэ загваруудыг хийж байгаагаа тус үйлдвэрийн захирал, ерөнхий зохион бүтээгч Д.Г.Кива танилцуулав. Антоновын онгоцууд Европ, Ази, Латин Америк, Африкийн олон оронд нисч байна. Сүүлийн жилүүдэд цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй жижиг оврын, мөн цэргийн зориулалтын, ачааны АН онгоцыг улс орнууд их захиалах болжээ.

Тансаг зэрэглэлийн шинэ АН-168 хийж байгаагаа мөн танилцуулав. Манай улс 1964-1985 онуудад нийт 61 онгоц Антоновын үйлдвэрээс худалдаж авсан байна. Одоо байгаа онгоцууд хэдийгээр загвар, он зэрэг нь хуучирсан ч бүрэн засвар хийж, шинэчлэх боломжтой гэж үйлдвэрийн удирдлага хэллээ. Энэ асуудлыг судалж үзэхээр болов. Антоновын нисэх онгоцны үйлдвэртэй танилцсанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украин Улсад хийх айлчлал өндөрлөж, тэрээр Дэлхийн Ардчиллын хамтын нийгэмлэгийн бага хуралд оролцохоор Литва Улсын Вильнюс хотыг зорив.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж