PETA хамгийн дур булаам цагаан хоолтнуудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

PETA хамгийн дур булаам цагаан хоолтнуудыг нэрлэв

PETA байгууллага (“Амьтанд шударгаар хандахын төлөөх хүмүүс“, People for the Ethical Treatment of Animals) хамгийн сексуаль цагаан хоолтнуудыг нэрлэв. Эрэгтэйчүүдээс Британийн инээдмийн жүжигчин Рассел Брэнд, эмэгтэйчүүдээс америк жүжигчин бөгөөд телевизийн хөтлөгч Кристен Уиг нарыг шалгарууллаа гэж PETA-гийн албан ёсны сайт мэдээлж байна.

Брэнд ба Уиг энэ хүндтэй цолыг хүнсэндээ мах хэрэглэхгүй байх сурталчилгаа болон хувиараа цагаан хоол хүнийг эрүүл саруул сайхан харагдуулдгийг үзүүлснийхээ төлөө авлаа гэж уг байгууллага мэдээлэв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж