Яармагийн 300 ортой хvvхдийн эмнэлгийг 2015 онд хєрєнгє оруулалтын асуудлыг шийдэж ойрын хугацаанд ашиглалтад оруулах боломжтой болсон тухай Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба ажлаа аваад удаагүй байхдаа мэдээлж байлаа. Анх 2010 онд баригдаж эхэлсэн 300 ортой эмнэлгийн барилгыг 19 тэрбум төгрөгөөр барихаар "Нийслэл өргөө", "Пума констракшн" компаниудын хамтарсан консерциум тендерийг нь авч байсан. Гэтэл гурван жилийн дараа буюу 2013 оны наймдугаар сард зэрэгцээ 3-4 карказ босгочихоод төсвөөс өгсөн 19 тэрбум төгрөг эмнэлгийн барилгыг цааш үргэлжлүүлэхэд хүрэхгүй гэсэн шалтгаанаар царцаасан байдаг. Төрөх эмнэлэгтэй нас чацуу багачууд өнөөдөр 6 нас хүрч, сургуульд орж байна. Харин эмнэлгийн барилгын ажил нам зогссон, урагшлахгүй хэвээр байгаа юм. 2009 оноос хойш яригдсан дөрөвдүгээр төрөх буюу яармаг дахь эх хүүхдийн эмнэлэг баригдах гэсээр байтал шаардагдах барилгын материалын үнэ өссөн, валютын ханшийн өсөлт ч нөлөөлсөн, бензиний үнэ нэмэгдсэн гэсэн шалтгаанаар жил ирэх бүр төсөвт өртөг нь нэмэгдсээр байна.