Орон сууц бүрийн гадна багачууд тоглох элс, тоглоом, хөгшид нарлах сандал, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, өсвөр насныхан нь тоглох сагс, хөл бөмбөгийн зэрэг талбайтай байх стандарттай. Гэвч өнөөдөр нийслэлийн газар талбайн, хэмжээнээсээ хамаараад хотхон эвсэл хэд хэдэн байр нийлээд давчуухан талбайд тоглоомын талбай нэртэй хэдэн хуванцар тоглоом тавьсан нь олон байгаа юм. Стандартын тоглоомын талбай байлаа ч монголчууд соёлтой, чиг үүргийн дагуу ашиглаж чадахгүй байна. Товчхондоо багачуудаасаа түрүүлж томчууд нь тоглож, тоглоомуудыг эвдэх асуудал их гарч байгаа юм.Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд тоглоомын талбайдыг хариуцаж, цэвэрлэгээг хийх, манах үүргийг гүйцэтгэдэг гэлээ. Бодит байдалд дээр тоглоомын талбайнууд шороонд дарагдсан, энд тэнд сараачсан эрээн бичигтэй бохир байна. Ийм байсан ч багачууд тоглоомоор тоглосоор байгаа юм. Хэрвээ тэд гэмтэж, бэртэх, ямар нэгэн халдварт өвчин туссан тохиолдолд хариуцлага хүлээх хүн ээж ааваас нь өөр байхгүй.