1980-аад оны үзэгчдийг байлдан дагуулж байсан “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг УДЭТ-ынхан дахин тайзнаа тоглох гэж байна. Цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах , энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн энэ жүжгийг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, найруулагч Э.Санчигдан агсан 1988 онд тайзнаа тавьж байсан билээ. Харин энэ удаад Э.Санчигдан найруулагчийн анд нөхөр МУГЗ Ч.Найдандорж, зураач Б.Төмөрхуягийн хүү СТА Т.Аянга нар хүн хүнээ үгүйлэх хайрын тухай энэ жүжгийг сэргээн тавих гэж байна.