Ойрын өдрүүдэд хур тунадас орж, хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдэд хур тунадас орж, хүйтэрнэ

Хүйтний эрч энэ сарын есний өдрийг хүртэл сулрахгүйг цаг уурчид онцолж байна. Тухайлбал энэ сарын 8-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10-11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно.

Салхи 8-нд Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах урьдчилсан төлөвтэй байна.

9 буюу ирэх бямба гаригаас баруун аймгуудын нутгаар дулаарах төлөвтэй байна. Зүүн болон төв аймгуудын нутгаар ирэх мягмар гараг буюу 12 ний өдрийг хүртэл хүйтэн үргэлжилнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр тавдугаар сар тэр чигтээ хүйтэн байх төлөв гарчээ.  Харин энэ сарын 15 ний өдрөөс нийслэлийн дулаан хэрэглэгч айл өрхүүдийн халаалт зогсож, инженер шугам сүлжээний засварын ажил эхлэх юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж