“Болзох цэг” зориулалтаараа ашиглагдахгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

“Болзох цэг” зориулалтаараа ашиглагдахгүй байна

Нийслэлд 16 байгаа гэх “Болзох цэг”-т Азийн сангаас 41.4 сая төгрөг, нийслэлийн хөрөнгөөс 68.8 сая төгрөгийг зарцуулсан. Чухамдаа хаягжилт тодорхойгүй айл 103, 102-т дуудлага өглөө гэхэд өөрт хамгийн ойр байрлах болзох цэгээ заагаад өгөхөд хангалттай юм. Ингэсэн тохиолдолд гэрийг нь хайж цаг алдахгүй байх давуу талтай.

Гэвч зарим хороонд байгаа “Болзох цэг” зориулалтаараа ашиглагдахгүй байна. Тухайлбал, “Болзох цэг” байгуулахаар тохижуулсан газарт оройдоо иргэд олноор ирж архидан согтуурч, ойр орчмын амгалан тайван байдал алдагдуулах тохиолдол гардаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж