Боксынхон багийн амжилтаар гуравдугаарт бичигдэв

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Боксынхон багийн амжилтаар гуравдугаарт бичигдэв

Он гарсаар боксын насанд хүрэгчдийн шигшээ баг олон улсын чанартай гурван том тэмцээнд амжилттай оролцоод байна. Эхнийх нь Унгар улсад болсон. Энэ тэмцээнд манай улсын насанд хүрэгчдийн боксын шигшээ баг 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай ирсэн юм. Харин хоёр дахь тэмцээн Индонез улсад болсон. Энд манай тамирчид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медалийн амжилттайгаар эх орондоо иржээ. Харин гурав дахь тэмцээн Казахстанд болсон. 10 орны 100 гаруй тамирчид оролцсон өндөр зэрэглэлийн тэмцээнээс манай тамирчид өчигдөр эх орондоо 1 алт, 1м мөнгө, 4 хүрэл медальтай ирсэн байна.

Тэмцээнд манай тамирчид багийн амжилтаар гуравдугаарт бичигджээ. Эхний байранд Казахстан, хоёрдугаарт Узбекийн тамирчид жагссан байна. Ер нь он гарсаар насанд хүрэгчдийн боксын шигшээгийнхэн гурван тэмцээнд амжилттай яваад ирсэн.

Насанд  хүрэгчдийн боксын шигшээгийнхний дараагийн тэмцээн Тайваньд болох юм. Энэ сарын 16-нд эхлэх олон улсын тэмцээнд оролцохоор манай тамирчид Сэлэнгэ баазад бэлтгэлдээ гарчээ. Харин насанд хүрэгчдийн 1-р шигшээ багийн дараагийн тэмцээн Хабаровскт болох юм. 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр А зэрэглэлийн томоохон тэмцээнийг зорих нь ээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж