Нийслэлд явган хүний замыг сэргээн засварлах, тохижуулах ажлыг тогтмол хийдэг ч төдийлөн хангалттай үр дүнд хүрдэггүй. Улмаар жил бүрийн хавар явган зам засах, тохижуулах ажлыг өрнүүлдэг. Мөн нийслэлийн явган хүний ихэнх замын зорчих эгнээ нарийсч, хажуудах ногоон байгууламжаар иргэд алхах нь энгийн үзэгдэл болсон. Энэ нь эргээд ногоон зүлэг нь сул шороо болсон муу үр дагавартай. Тиймээс энэ нөхцлийг өөрчилж, олон иргэд явахад чөлөөтэй явган хүний өргөн зам, ногоон байгууламж зэргийн нэгдсэн сүлжээг бий болгох ерөнхий төлөвлөгөөг НЕТГ-ын архитектурууд гаргажээ. Энэ зураг төсөл энэ сараас ажил хэрэг болж, хөрсөнд бууна.Автозамын хажууд 3 метрийн дотор явган зам байвал автозамаас шууд явган зам болгох зэрэг таван хувилбараар засна. Тухайлбал явган зам хэсэгчилсэн ногоон байгууламж, авто зам. Машин зам, ногоон байгууламж, явган зам гэж тохижуулах бол дөрөвдахь хувилбар нь явган зам, автомашины зам, ногоон байгууламж, явган зам байх юм. Харин тав дахь загвар нь машин зам, ногоон байгууламж, явган зам, ногоон байгууламж хэлбэрээр шинэчилэн тохижуулна. Товчхондоо сул шороотой газрыг хатуу хучилттай зам болгон өөрчилнө. Мөн хэтэрхий бага талбайтай явган замыг ногоон байгууламж болгон өөрчлөх зарчмаар тохижуулахаар болжээ. Эхний ээлжинд нийслэлийн төв 14 гудамжийн 64 байршилд тохижилтыг хийнэ.