Уран бичлэг, хөөмий, биелгээ устах аюулд ороод байна

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Уран бичлэг, хөөмий, биелгээ устах аюулд ороод байна

Юнеско-д өнөөдрийн байдлаар 350 гаруй биет өв бүртгэлтэй байдаг. Үүний 12 нь манай улсын нутаг дэвсгэр дээрх соёлын өв юм. Хамгийн сүүлд л гэхэд манай улсаас уран бичлэгийг соёлын өвд бүртгүүлсэн байна. Мөн өнгөрсөн онд шагайн харвааны наадгайг Юнеско-д бүртгүүлжээ.

 

Харин дэлхийн болон баримтат өвд манай улсын гурав, гурван өв бүртгэлтэй байдаг. Баримтат өвд л гэхэд монгол данжуур, есөн эрдэнийн дажуур тэргүүтэй өв бүртгэлтэй байдаг юм. Харин дэлхийн өвд Бурхан халдун тахилгат газрыг бүртгүүлэхээр ажиллаж байгаа. Ирэх сард шийдвэр нь гарах юм байна. Юнеско-д бүртгэлтэй эдгээр өвөөс нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай, устаж, мартагдах дөхсөн нь хөөмий, уран бичлэг, биелгээ юм байна.  

 

Ер нь Юнеско-д өвийг бүртгүүлнэ гэдэг уралдаан, тэмцээнд орж байгаа гэсэн үг биш юм. Гол нь тухайн улсын соёлын илэрхийллийг дэлхийн олон оронд таниулж, устаж, үгүй болохоос хамгаалдагт байгаа юм.

 

Үүнээс гадна аливаа соёлын өвийг олон улс хамтран мэдүүлэх заалт ч байдаг байна. тухайлбал, бүргэдийн ан гэх өвийг манай улсаас гадна ази, европын 13 орон Юнеско-д хамтарч мэдүүлжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж