Зургадугаар сарын 28-ны орой эхлээд 29-ний өдөр үргэлжилсэн үймээний үеэр 590 хүн шархадсан байна гэж “Аль-Жазира” телевиз мэдээлжээ. Хувьсгалын явцад амь үрэгдэгсдийн хамаатнууд гэх хэдэн мянган хүнд өмнөх дэглэмийн хэлмэгдэгсдийн дурсгалын мөргөлд оролцохыг зөвшөөрөөгүй учраас мөргөлдөөн эхэлсэн байна. Тэд дурсгалын ажиллагаа явуулж байгаа театрт орох гэж дайрчээ. Үүний дараа тэд орон нутгийн телевиз болон Дотоод хэргийн яамны байр руу дайрсан байна.
Жагсагчид юу хүсэн шаардаж байгаа нь тодорхойгүй. Тэдний давтаж байгаа цорын ганц урианаас харвал жагсагчид өнөөгийн шилжилтийн цэргийн дэглэмийг солихыг шаардаж байгаа бололтой.
Ш.МЯГМАР