Ногоон байгууламжид 5,8 тэрбум төгрөг төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Ногоон байгууламжид 5,8 тэрбум төгрөг төсөвлөжээ

Гурван жилийн өмнөөс нийслэлийн гудамж талбай өнгийн цэцэгсээр гоёх болсон. Энэ нь нийслэлийн ногоон байгууламжинд онцгойлон ач холбогдол өгч, мэргэжлийн цэцэрлэгч бэлтгэн, төсөв гаргадаг болсонтой холбоотой юм. Өнгөрсөн жилүүдэд 4.6 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил 5.8 болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр төвийн зургаан дүүргийн 27 гудамжинд ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт хийхээр болжээ.

 

Мөн энэ жил төвийн дүүргээс гадна захын гэр хорооллыг моджуулах ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд долоон буудал, Амгалан, 22-ын товчоо, Яармаг, Нисэхийн чиглэлд мод үргэлжлүүлэн тарьж байгаа юм байна. Энэ жилийн хувьд дахин мэргэжлийн цэцэрлэгчдийг бэлтгэн ажилд нь гаргахаар төлөвлөжээ.

 

Нийслэлийн хөрөнгөөр хийгдэх ногоон байгуламжийн хажуугаар Засгийн газар болон, байгууллагуудын буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэлийг ногооруулах ажил энэ жил эрчимтэй өрнөх нь ээ. Үүний эхлэл нь Бээжингийн гудамж болж байна. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар мөнх ногоон мод, хуш зэргийг Бээжингийн гудамжинд суулгаж байгаа юм.

 

Өнгөрсөн онд энэ хэсэгт мөн Хятадын засгийн газрын тусламжаар замын урсгалыг нэмж, тохижилтын ажлыг хийсэн. Энэ хүрээнд энэ жил ногоон байгууламж, моджуулах ажлыг эхлүүлээд байгаа нь энэ юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж