Ж.Мэндбаяр хөрөнгөө зах зээлийн үнэлгээгээр төлүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Ж.Мэндбаяр хөрөнгөө зах зээлийн үнэлгээгээр төлүүлнэ гэв

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний хувьд бусдаас хадгаламж авах, бусдад орон сууц барьж өгөх, бонд худалдах нэрийдлээр залилан хийсэн зэрэг хэрэгт буруутгагдсанаас 10 жилийн чанга дэглэмтэй хорих ялаар шийтгүүлсэн билээ. Өдгөө тэрбээр 10 жилийн хорих ял эдлээд суллагдсан байгаа юм. Түүний хувьд өөрт нь зохиомол хэрэг үүсгэсэн хэмээн үзэж байгаагаа онцлон сануулсан.

Түүний хөрөнгийг анхнаасаа багаар үнэлж эхэлсэн талаар хэлж байгаа юм. тухайлбал, хуучнаар тус хадгаламж зээлийн хоршоо байсан, одоо Мөнгөнгүүр эмнэлгийн байр юм.

Мөн Ж.Мэндбаярын нэр дээр 20 газар бий. Түүний хоёрыг л дуудлага худалдаанд оруулсан. Бусад хөрөнгө нь тодорхойгүй байгаа гэв. Тиймээс нийт хөрөнгийг нь зах зээлийн ханшаар үнэлж, төлж өгөхийг шаардаж байгаа юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж