Чингэлтэй дүүргийн 11-р хороо буюу зурагтруу өгсөх замд 3.4 хорооллыг цэвэр усаар хангадаг 300-ын шугам байрладаг. Гэтэл энэхүү цэвэр усны шугман дээрх газрыг нийслэлээс 8 жилийн өмнө буюу 2007 онд ЧД-ийн иргэн Отгонтөгсд өмчлүүлсэн байна. Мөн саяхнаас тухайн газарт барилгын ажил эхлүүлсэн байгаа юм.
Уг нь ийм цэвэр усны шугам байрлаж байгаа газарт дээр нь барилга барих байтугай тухайн газрыг өмчлөх ёсгүй байдаг байна. Учир нь цэвэр усны шугаман дээр барилга баричихвал 300-400 метрийн гүнд байгаа ус дамжуулах хоолой гэмтэх, ачааллөө даахгүй болох бүр цаашлаад задрах аюултай байдаг.
Тийм тохиолдолд цэвэр усаар хангагдаж байгаа иргэд удаан хугацаанд усгүй хачигдана. Тухайн гэмтлийг засах гэж дор хаяж 14 ба түүнээс дээш хугацаа шаардагдана. Мөн тухайн барилгыг нурааж, буулгаж байж л засварын ажиллагаа явагдана гэдгийг УСУГ-ын инженер ярьлаа.
Төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүйгээс өнөөдөр цэвэр усны шугамны дээх барилга барих асуудал олширсоныг УСУГ-ын мэргэжилтнүүд ярьж байна. УСУГ-аас шаардагдах бичиг, хүсэлтийн МХГ, НӨМХГ зэрэгт хүргэдэг ч тодорхой шийдэлд хүрдэггүйн нэг жишээ энэ ЧД-ийн 11 хороонд үүссэн асуудал.