Хар тамхитай холбоотой 14 хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Хар тамхитай холбоотой 14 хэргийг шалгаж байна

Энэ оны эхний 3-н сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 14 хэрэг гарсан байна.  Хэрэгт 25 хүртэлх насны 16 иргэн холбогдож, байцаагдаж байна. Товчхондоо тэдэнд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Бодистой тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм. Өнгөрсөн оны эхний 3-н сард хар тамхитай холбоотой 10 хэрэг бүртгэгдэж байсан бол энэ удаа дээрх тоо дөрвөөр нэмэгджээ.

 

Сүүлийн жилүүдэд Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эрчимтэй нэмэгдэж байгааг хуулийн байгууллагынхан хэлж байна. 2010 онд улсын хэмжээгээр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой долоон эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан бол энэ тоо  2011 онд 16,  2012 оны аравдугаар сарын байдлаар 31 болж нэмэгджээ. Үүнээс 2010 онд тав, 2011 онд 15, 2012 оны эхний арван сарын байдлаар долоон хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж