Нэг тэрбумын үнэтэй аппарат гаалийн агуулахад хадгалагдсаар…

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Нэг тэрбумын үнэтэй аппарат гаалийн агуулахад хадгалагдсаар…

Өнгөрөгч нэгдүгээр сард Нийслэлийн засаг дарга Э.Бат Үүл БНСУ-ын Руйсанса корпорацийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзах үеэр нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд зөөврийн, зориулалтын шээсний шинжилгээний аппаратыг буцалтгүй тусламжаар олгох болсон тухай мэдээлж байсан. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газар болон БНСУ-ын Руйсанса корпораци хоорондын гэрээний хүрээнд буцалтгүй тусламжаар орж ирэх уг 140 ширхэг шээсний шинжилгээний аппарат өнгөрөгч нэгдүгээр сараас хойш Нисэхийн гаалийн агуулахад түгжигдсээр байна. Учир нь уг тусламжийн аппаратуудыг оруулахад НӨАТ нэхэгдэж байгаа юм. Тусламжаар ирж буй аппаратуудыг НӨАТ-ын төлбөрөөс чөлөөлүүлэх асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас Сангийн яаманд албан бичиг хүргүүлсэн байна. Гэсэн ч боломжгүй гэх тайлбарыг өгсөөр байгаа юм.

Уг нь энэ аппаратыг өрхийн эмнэлгүүдэд суурилуулбал өдгөө үүсээд байгаа оочер дугаар бүрэн арилах боломжтой гэж байна. Уг аппаратууд нь цагт 700 хүний шээсний шинжилгээний хариу гаргаж, шинжилгээний хариуг интернэт болон утсаар дамжуулан эзэнд нь хүргэнэ. Өөрөөр хэлбэл эмнэлэг дээр заавал өөрөө очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болох юм.
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж