Пакистан АНУ-ын онгоцны баазыг хааж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Пакистан АНУ-ын онгоцны баазыг хааж байна

Пакистаны Батлан хамгаалахын сайд тус орны өмнөд хэсэгт байгаа америкчуудын нисгэгчгүй онгоцнуудын нисэх баазыг чөлөөлж өгөхийг АНУ-аас шаардав. Тэндээс талибууд ба “Аль-Каида”-гийн дайчдын эсрэг уг онгоцнуудыг хөөргөн ашигладаг. Энэ талаар орон нутгийн  агентлагууд мэдээлсэн байв. Батлан хамгаалахын сайд Ахмед Мухтарын хэлснээр хоёр орны харилцаа тавдугаар сарын 2-нд Усама бин Ладеныг устгасны дараа “муудсан” гэнэ. Америкчууд пакистанчуудад хэл хүргэлгүйгээр уг ажиллагааг явуулсанд нь сайд дургүйцэж байна. Түүгээр ч барахгүй Пакистаны тагнуулчид “террорист №1”-ийг нуун хайцалж байсан гэж АНУ мэдэгдэж байсан юм.

Америкчуудын хувьд энэ шаардлага гэнэтийн зүйл болов. Пакистан баазыг хаасан эсэх талаар мэдээлэл алга байна. Нисгэгчгүй онгоцнуудыг лалын хэт даврагчдын эсрэг амжилттай хэрэглэж 1400 гаруй дайчин устгасан тухай мэдээлэл бий.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж