Ажлаасаа хууль бусаар халагдсан, цалинг нь цагтаа тавихгүй байна зэрэг олон асуудлаар хувь иргэн ганцаараа хөөцөлдөх нь үр дүн багатай гэдгийг албаныхан санууллаа. Тиймээс ажилтнууд нэгдэн үйлдвэрчний эвлэл байгуулбал илүү үр дүнд хүрнэ.
Ингэхийн тулд нэн тэргүүнд ажилчид дотооддоо хурлаа хийж, нэгдсэн санаанд хүрэх нь чухал. Улмаар үйлдвэрчний эвлэл байгуулж төлөөллөө сонгох юм. Ингээд МҮЭХ-нд гишүүн байгууллагаар элсэнэ. Ингэснээр тухайн байгууллагын ажилтнууд хамгаалалтанд орлоо гэсэн үг юм байна.
Twitter ►https://twitter.com/news_mn
Facebook ► https://www.facebook.com/news.mn