Талийгаачийн биед ямар нэгэн ил шарх илрээгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.04.24-нд нийтлэгдсэн

Талийгаачийн биед ямар нэгэн ил шарх илрээгүй байна

Уран орборлолтын компани "Хан ресурс"-ын дарга Жим Доак Монголд нас барсан хэргийн талаар дөнгөж сая ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Жим Доак нь энэ сарын 19-ний өдөр Монголд ирсэн бөгөөд "Blue Sky" зочид буудлын 16 давхарт байрлаж байжээ. Түүнийг өчигдөр 08.45 цагт зочид буудлын өрөөндөө нас барсан байхыг олжээ. Одоогоор хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Хувийн нууцтай холбоотой тул түүнийг ямар ажлаар Монголд ирсэн талаарх мэдээллийг ЦЕГ-ын зүгээс өгөх боломжгүй гэлээ.Шүүх эмнэлэгээс урьдчилсан байдлаар гадны ямар нэгэн нөлөөгүй. Ил шарх байхгүй.  Өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гаргасан байна. Шүүх эмнэлэгт цогцост задлан шинжилгээ хийж байгаа ба нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах аж.

Twitter ►https://twitter.com/news_mn
Facebook ► https://www.facebook.com/news.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж