200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүллээ

Баянгол дүүргийн 15 дугаар орооны нутаг дэвсгэрт буюу III хорооллын "Ачлал" их дэлгүүрийн ард байрлах 16-р байранд цууралт өгч, байшин нурах магадлалтай болсон тул байрны ойр орчмыг хамгаалалтад авчээ. Яг одоо цагдаагийнхан тус байрны оршин суугчдыг байрнаас гаргаж, чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

Барилга нуралт үүсэх магадлалтай болсон шалтгааныг уг байрны ойролцоо барилга барихаар нүх ухаснаас үүдэн суулт өгч, хөрс суларсантай холбоотой хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байгаа ажээ.

Онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн байгууллагынхан хамтран газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд оршин суугчдыг БГД-т байрлах "Эрхэс" зочид буудалд байрлуулаад байна. Эх сурвалжийн мэдээлснээр 16-р байрны хажууд барилга барихаар нүх ухсан компанийн нэрийдлээр барилгын хундамыг ухсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж