Төрийн өмчийн хорооны ээлжит томилгоог эсэргүүцэж, шууданчид 11 дэх өдрөө суулт зарлаж байна. Тэд тус компанийн захирал Ц.Батсайханыг хууль бусаар халах шийдвэрийг гаргаж, оронд нь мэргэжлийн бус хүнийг даргын суудалд залахаар зэхэж байна гэж үзсэн. Шууданчид өнөөдөр өглөөний 7-9 цагийн хооронд Чингисийн талбайд эсэргүүцлээ илэрхийлж, тайван жагсаал хийлээ. Мөн Ерөнхий сайд Сайханбилэг, ЗГХЭГ, компанийн ТУЗ-дөө дахин хууль бус томилгоогоо зогсоож, шууданчдад ээлтэйгээр асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардсан бичгийг хүргүүлсэн байна.