цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун
зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон
зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн өмнөд хэсгээр түр
зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10
метр. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, Алтайн өвөр говиор
28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй.. Салхи баруунаас секундэд 3-8 метр.21-23 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
2-нд
баруун зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр
түр зуурын дуу цахилгаантай бороо орж салхи секундэд 12-14 метр, 4-нд
нутгийн баруун хагаст, 5-нд ихэнх нутгаар бороо үргэлжлэн орж салхи
секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, говь талын нутгаар
шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14
градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх
нутгаар сэрүүснэ.