Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори барихаар боллоо

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори барихаар боллоо

Монгол ардын нам БНХАУ-ын эрх баригч Коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд тус намын дэргэдэх “Энхтайван хөгжлийн сан”-гийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 15 хороо буюу Хайлаастын хуучин эцсийн буудал орчимд Хүүхдийн эмнэлгийн амбулатори барих шав тавих ёслол өнөөдөр боллоо. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 18 нас хүртэл 51 мянган хүүхэд байдаг бөгөөд энэхүү шинээр баригдах хүүхдийн амбулаториор өдөрт 300-400 хүүхдэд зэрэг үйлчлүүлэх бүрэн боломжтой юм байна. 2011 оны нэгдүгээр сард Бээжин хотноо байгуулагдсан “Энхтайван хөгжлийн сан” нь хятадын төрийн бус байгууллагад туслан олон улсын солилцоо хамтын ажиллагаанд оролцуулах, олон улсын нийгмийн халамжийн үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой гэнэ. Тус сан нь өмнө нь манай улсмад катарактай өвчтөний нүдний харааг сэргээх эмчилгээний төсөл ргэжлийн сургалтын төслийг амжиллтай хэрэгжүүлж байсан юм. Одоо баригдах хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилгад эхний ээлжинд 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн оршин суугчдын зүгээс эмнэлэг тэр дундаа хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муу байгаа энэ үед ийнхүү хүүхдийн амбулатори барьж өгч байгаад таатай байгаагаа илэрхийллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж