ОХУ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эх орны дайны ялалтын баярын жагсаалд энэ жил манай улс анх удаа цэргийн бие бүрэлдэхүүнээ оролцуулах гэж байгаа билээ. Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн тамган газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн болон албаны хүмүүс тус жагсаалд оролцох бие бүрэлдэхүүний бэлтгэл ажилтай танилцлаа.
Манай улсаас энэ удаагийн Ялалтын жагсаалд 75 цэргийн алба хаагч оролцож байгаагийн 63 нь Зэвсэгт хүчнээс, 12 нь Хилийн цэргийн алба хаагч байгаа бол 45 офицер, 25 ахлагч, 5 хугацаат цэргийн алба хаагч оролцож байгаа ажээ. Мөн бие бүрэлдэхүүний 35 хувь нь Орос, Англи, Герман, Солонгос хэлний зохих шатны мэдлэгтэй юм байна.
Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд 14 мянган цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулах юм байна.