Талийгаачдыг хүндэтгэж, зул өргөж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Талийгаачдыг хүндэтгэж, зул өргөж байна

2008 оны долдугаар сарын 1-нд  болсон үймээний үеэр амь насаа алдсан таван хүний дурсгалыг хүндэтгэж, 108 зул өргөх ёслол 09.00 цагт Гандтэгчинлэн хийдэд  эхэллээ. Зул өргөх ёслолын дараа 11.30 цагт талийгаачдын хөшөөнд цэцэг өргөх бол орой 20.00 цагт 1000 зул өргөх ёслол Сүхбаатарын талбайд болох аж.  Одоогоос гурван жилийн өмнө УИХ-ын сонгуулийн шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс МАХН-ын төв байрны өмнө жагсч, таван хүний амь  насанд хүрсэн эмх замбараагүй байдал, үймээн болж хувирсан юм. Талийгаачдын хүндэтгэх ёслолд тэдний ар гэрийнхэн, хохирогчдын  холбооныхон оролцоно.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж