ТӨХ-ныхон ажилдаа ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

ТӨХ-ныхон ажилдаа ирсэнгүй

“Монгол шуудан” ТӨХК-ийн 100 гаруй ажилчид өнөөдөр ТӨХ-ны гадаа жагсаал зохион байгууллаа. Учир нь тус компанийн захирал Ц.Батсайханыг халах хууль бус шийдвэр гарсантай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авах, мөн нэмэлт шаардлага хүргүүлэхээр ийн цуглажээ. “Монгол шуудан” ТӨХК-ийн ТУЗ-д нийт есөн гишүүн байдаг бөгөөд саяхан таван гишүүн нь шинээр томилогдсон ч одоо болтол ажилчидтайгаа уулзаагүй байна. Ц.Батсайхан нь тус компанийн захирлаар ажилласан хоёр жилийн хугацаанд 8,2 тэрбум байсан компанийн орлогыг 10,9 тэрбум болгож, улсын татаасаар ажилаа явуулдаг байсныг зогсоож 738,8 сая төгрөгийн ашигтай ажиллуулж, улсын төсөвт 2,3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Ц.Батсайханы оронд ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдоржийг томилуулах хүсэлтээ ТӨХ-оос компанийн ТУЗ-д хүргүүлсэн гэдэг албан бус мэдээлэл байгаа юм.

“Монгол шуудан” ТӨХК орон даяар нийтдээ 1000 гаруй ажилчидтай бөгөөд ТӨХ энэхүү хууль бус шийдвэрээ эргэн харж, залруулаагүй тохиолдолд энэ долоо хоногийн пүрэв гаригт жагсаал зохион байгуулж, нэгдсэн ажил хаялт зарлах ажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж