Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт хийх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт хийх шаардлагатай

Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ой энэ сарын 14-нд тохиож байгаа юм. Энэ түүхт ойгоо угтан тус холбооноос “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг зохион байгуулж байгаа ажээ. Тус хурлаар монгол үндэсний бөхийн цаашдын хөгжил шинэчлэл, дүрмийн өөрчлөлтүүд, хийгдэхээ байсан мэхүүдийг сэргээх, залуу хойч үеэ бэлдэх гээд олон асуудлыг хөндөн ярилцаж, санал бодлоо солилцож байна. 

 

Тус байгууллага 25 жилийн ойгоороо энэ сарын 18-19-ний өдрүүдэд зааланд  анх удаа 1024 бөх барилдуулах бөгөөд улс, аймгийн алдар цолтой ахмад 64 бөхийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан маргааш болох бол нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан, бөхчүүдийн урлагийн тоглолт зэргийг зохион байгуулах юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж