Арилжааны 13 банк иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус болохыг хоёр шатны шүүхээс тогтоогоод байгаа. Шийдвэрийн дагуу бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд иргэдэд олгож буй зээлийн шимтгэлээ багагүй хэмжээгээр бууруулах юм.
Мөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд зээл авсан иргэд суутгуулсан нэг хувийн шимтгэлийг банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болох юм.
Гэхдээ арилжааны банкууд дараагийн шатны буюу Улсын дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа тул тус шүүхээс эцсийн шийдвэр гарахыг хүлээх үлдээд байна.
Хоёр шатны шүүхээс ийнхүү ШӨХТГ-ын талд шийдвэрээ гаргасан байхад Монголын банкны холбооноос "ШӨХТГ банкуудыг шалгах эрхгүй, энэхүү шаардлага нь хууль бус гэж удаа дараа мэдэгдэл гаргаж байгааг тус газраас эсэргүүцэн ийнхүү мэдээлэл хийлээ.
Хоёр шатны шүүхээс ШӨХТГ-ын талд шийдвэрээ гаргасан атал Монголын банкны холбооноос зориудаар ташаа мэдээлэл түгээж байгаад харамсч байгаагаа ийнхүү мэдэгдээд холбогдох байгууллагад шалгауулахаар гомдол гаргана гэдгээ мэдэгдлээ.