Сэтгүүлч Б.Жаргалмаад туслалцаа үзүүлэхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Б.Жаргалмаад туслалцаа үзүүлэхийг хүслээ

"Бадарчийн Жаргалмаа" ярилцлагын нэвтрүүлгээрээ үдэш бүр үзэгчидтэй мэндчилдэг "Ийгл ньюс" телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа хүнд өвчний улмаас яаралтай мэс засалд орох шаардлагатай болжээ.

 

Гадаадын хэд хэдэн  эмнэлгээс ирүүлсэн оношоор тэрээр тархины хавдар гэх өвчин туссан бөгөөд хортой, хоргүй гэдэг нь хараахан эцэслэгдээгүй байгаа гэнэ.

 

Сэтгүүлч Б.Жаргалмаа Тайландын Бумрунград эмнэлэгт нарийн шинжилгээ өгч, ирэх бямба гаригт хагалгаа хийлгэхээр өнөөдөр тус улсыг зорьсон байна.

 

Түүнтэй мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан үе үеийн сэтгүүлчид болон "Ийгл ньюс" телевизийн хамт олон өнөөдөр мэс засал болоод эмчилгээний зардал болох 50 орчим мянган ам.долларт хандив тусламж үзүүлэхийг ард түмнээсээ хүсч, мэдээлэл хийлээ.

 

Сэтгүүлч Жаргалмаа нь 1980 оноос хойш тархины мэс заслыг амжилттай хийж буй Тайландын "Бумрунград" эмнэлгийг сонгож, мэс засал, эмчилгээ хийлгэхээр зорьсон байна. Мөн мэс засал, эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсч байгаа иргэд Худалдаа хөгжлийн банкны 473000257 тоот дансанд болон "Ийгл ньюс" телевизийн байранд ирж, 99090502, 88057077 дугаарын утсанд хандан, хандив өргөх боломжтой юм байна.

 

Мөн энэ сарын 24-нд "Монгол бөхийн өргөөн"-өө болох хандивын тоглолтыг үзэж, хандив туслалцаа үзүүлэх боломжтой юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж