Түймэрт 20 адуу шатжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.03-нд нийтлэгдсэн

Түймэрт 20 адуу шатжээ

Булган аймгийн Баяннуур суманд хоёр азарга адуу буюу нийт 52 тооны адуу гал түймэрт шатаж үхсэн гэсэн мэдээлэл зарим цахим хуудсаар өнөөдөр тарсан. Тухайн цахим хуудсанд мэдээлсэнээр, Булган аймгийн Баяннуур суманд зарим жилд  бэлчээрийн газрын гарцыг  нэмэгдүүлэх, шинэ ногоо ургамал ургахыг дэмжих зорилгоор хавар зориудаар зарим газар гал тавьдаг бөгөөд энэ жил энэ нь даамжирч ийм байдалд хүрсэн гэжээ. Харин бид Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл сурталчилгаа хариуцсан ажилтантай утсаар холбогдож тодруулахад “Нийт 20 тооны адуу уг түймэрт шатсан. Түймэр анх Заамар сумаас эхэлж манай Баяннуур сумын нутагруу орчихсон юм билээ. Яг шатаж үхсэн нэг адуу байгаа. Үлдсэн шатсан адуунуудаа малчид нь гаргасан. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна" гэлээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж