Монгол, Солонгосын хамтарсан “Дата карт консорциум” компани Улаанбаатар хотын нийтийн тээвэрт цахим мэдээллийн шинэ систем нэвтрүүлэх “Ухаалаг Автобус” төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн оны 9 дүгээр сард нийслэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус төсөл нь Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээллэх систем, Автомат төлбөр хураалт гэсэн гурван дэд төслөөс бүрдэх бөгөөд одоогоор бэлтгэл ажил хийгдэж байгаа юм.
Автобусны мөнгө хураагч 1700 орчим хүн байдаг бөгөөд тус төсөл бүрэн хэрэгжиж эхэлсэнээр эдгээр хүмүүс шууд ажлын байргүй болохгүй, зорчигчид картаа уншуулж байгаа эсэхийг хянуулах, зорчих картыг худалдан борлуулах зэрэг ажлын байранд тавих ажээ.