Орхон аймгийн удирдлага болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2013-2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний дагуу ажлын төлөвлөгөө батлан бүтээн байгуулалтын ажлуудыг хийж эхлээд байгаа билээ. Харин энэ удаад тус хамтран ажиллах гэрээгээ шинэ шатанд гаргаж, гэрээг шинэчлэн баталлаа.
Өнгөрсөн онд тус үйлдвэрээс импорт орлох бүтээгдэхүүн нийлүүлэх ААН-үүдийг олноор бий болгосон бөгөөд энэ хүрээд Резиний үйлдвэр, Лед гэрлийн үйлдвэр, Маскны үйлдвэр, Төмөрлөгийн цогцолбор үйлдвэр зэрэг байгуулагдсан нь импортын зардлыг бодитой бууруулж байгаа ажээ.