Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шилдэг эмч шалгаруулах "Алтан чагнуур" дээд шагналыг гардуулах ёслолыг тав дахь жилдээ зохион байгууллаа.Тус шагнал нь Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгодог дээд шагнал юм.
"Алтан чагнуур" шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нар нэр дэвшсэн бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг "Алтан чагнуур" шагналын эздээр тодрууллаа.
1. Дотор судлал
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболд
2. Хүүхдийн өвчин судлал
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч В.Шаравжамц
3. Мэс засал судлал
Улсын гуравдугаар эмнэлгийн ангиографийн оношлогоо, эмчилгээний тасгийн эрхлэгч З.Лхагвасүрэн
4. Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин судлал
Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч, аймгийн эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Л.Ганболд
5. Сэтгэцийн эмгэг судлал
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгч Д.Лянхуа
6. Мэдрэлийн өвчин судлал
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн мэдрэлийн их эмч З.Уранчимэг
7. Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээний судлал
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Б.Ганбилэг
8. Арьсны өвчин судлал
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн клиникийн нэгдүгээр тасгийн их эмч А.Байгалмаа
9. Сумын эрүүл мэнд
Архангай аймгийн Чулуут сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч Ё.Дуламсүрэн
10. Эмнэл зүйн лаборатори судлал
Эмгэг судлалын үндэсний төвийн лабораторийн тасгийн эрхлэгч, эс судлаач эмч Д.Нарантуяа
11. Уламжлалт анагаах ухаан судлал
Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эмнэлгийн тасгийн эрхлэгч Ц.Өлзийбаяр
12. Нүүр ам, нүд, чих хамар хоолойн өвчин судлал
Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн нүүр амны эмчилгээний тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа
13. Хавдар судлал
Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслийн клиникийн удирдагч, зөвлөх эмч Я.Эрдэнэ-Очир
14. Дүрс оношлогоо судлал
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн дүрс оношлогооны эмч Б.Наранчимэг
15. Нийгмийн эрүүл мэнд судлал
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдварт өвчний судалгааны тархвар судлаач их эмч Ч.Уртнасан нар тус тус “Алтан чагнуур”-ын эзэд боллоо.
Б.БИЛГЭЭ