Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээнүүдийн нэг өнөөдөр Стратеги судалгааны хүрээлэнд боллоо. Стратеги судалгааны хүрээлэнгийн зөвлөх эрдэмтэн Б.Лхагваагийн “Нэгдсэн Солонгос айсуй” номын нээлт болсон юм. Тус арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ли Тэ Ру болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хоёр Солонгос нэгдэн нийлэх нь бүс нутагт төдийгүй, олон улсад чухал ач холбогдолтой гэдгийг номын зохиогч хэлж байсан бол БНСУ-ын Элчин сайд хоёр улсын иргэд нэгдэн нийлэхийг хүсдэг хэмээн онцолсон юм.