Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулаад буй АНУ-ын Netflix компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны Монгол Улс дахь албан ёсны танилцуулгын нээлтийн ажиллагаа өчигдөр “Хүннү” кино театрт боллоо.
Тус киноны Монгол дахь нээлтэд "Марко Поло" киноны зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, жүжигчин Б. Амарсайхан болон Монголын урлаг, соёлын олон алдартнууд оролцсон юм.
Тус киноны дараагийн ангийн зураг авалт ирэх зургадугаар сард нээлтээ хийх бөгөөд энэ удаад монголоос 3-4 жүжигчин сонгон шалгаруулж авахаар болсон байна. Шалгаруулалтын эхний шат саяхан болсон ч дүн нь хараахан гараагүй байгаа ажээ. Мөн тус кинонд олны хэсэгт тоглуулахаар Монголын 50 жүжигчинн сонгон шалгаруулах тухай дуулгалаа.
Дашрамд дуулгахад, өчигдөр болсон “Марко Поло” киноны нээлт, танилцуулга нь ганцхан удаа зохион байгуулах арга хэмжээ бөгөөд уг кино Монголын кино театруудаар дахин гарах боломжгүй юм байна.