Оюутнууд амиа хорлохоосоо өмнө мессеж бичжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

Оюутнууд амиа хорлохоосоо өмнө мессеж бичжээ

“Их засаг” Олон улсын их сургуулийн хоёр оюутан буудлын өрөөнд амиа хорлосон хэрэг гарсан билээ. Тус хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс эрүү үүсгэн шалгаж байгаа ажээ. Энэ талаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтанаас тодрууллаа.

Талийгаач хоёр залуу нэг ангид сурдаг байсан, амиа хорлохоосоо өмнө ар гэрийнхэнрүүгээ мессеж явуулсан зэрэг цахим ертөнцөөр явж байгаа мэдээллүүдэд цагдаагийн байгууллагаас хариулахаас татгалзлаа. Учир нь энэ мэт хэргийн талаарх мэдээллийг нууцлах хуультай бөгөөд ар гэрийнхэнд нь хүнд тусдаг гэдгийг учирлаж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж