Зээлийн шимтгэлээ хэзээ буцаан авах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

Зээлийн шимтгэлээ хэзээ буцаан авах вэ?

Арилжааны 13 банк иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус болохыг хоёр шатны шүүхээс тогтоогоод байгаа. Шийдвэрийн дагуу бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд иргэдэд олгож буй зээлийн шимтгэлээ багагүй хэмжээгээр бууруулах юм байна. 

 

Мөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд зээл авсан иргэд суутгуулсан нэг хувийн шимтгэлийг банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болох юм. Гэхдээ арилжааны банкууд дараагийн шатны буюу Улсын дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа тул тус шүүхээс эцсийн шийдвэр гарахыг хүлээх үлдээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж