
Францын Ерөнхийлөгч Н.Саркозиг өчигдөр иргэдтэй уулзаж байх үеэр нэгэн этгээд заамдаж авчээ. Ерөнхийлөгчийн биед халдсан 32 настай, хөгжмийн сургуулийн багшийг хамгаалагчид тэр дор нь барьж авсан бөгөөд Agen хотын цагдаагийн газрын урьдчилан саатуулах төвд хорьж байна. Мөрдөн байцаагчид сэжигтнийг яагаад Ерөнхийлөгчийн биед халдсан шалтгааныг мөрдөн шалгаж байгаа гэнэ. Сэжигтэн Ерөнхийлөгчийг Lot-et-Garonne мужийн үйлдвэрээр орж, иргэдтэй уулзаж байх үеэр хашлаганы цаанаас хүрэмнийх нь захаас шүүрч, өөр рүүгээ татахыг завдсан ажээ.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Н.Энх