Батлан хамгаалах салбар шинэ зэвсэг худалдан авна

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах салбар шинэ зэвсэг худалдан авна

“Монгол цэргийн өдөр”-т зориулсан баярын хурал өнөөдөр боллоо. Баярын хуралд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажаь нар оролцож үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэсвэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн баярын мэндчилгээг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан уншиж танилцууллаа.

 

Батлан хамгаалахын сайд хэлсэн үгэндээ тус салбарт ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдэх, байр орон сууцны хөнгөлөлтөд хамруулах зэрэг олон ажил эхлүүлж байгаагийн дотор энэ жил Батлан хамгаалах салбарт шинэ зэвсэг худалдан авахаар болсоныг дуулгалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж