Хан-Уул дүүргийн Биеийн тамир Спорт хорооны барилгын энэхүү зураг цахим ертөнцөд нэлээд шуугиан дэгдээж буй. Тиймээс бид энэ талаар дараах тодруулгыг бэлтгэлээ.
Тус барилгыг 2004 онд бариулсан бөгөөд тухайн үед сонгон шалгаруулалт явуулсан эсэх, барилгыг улсын комисс хүлээж авсан талаарх ямар нэгэн баримт бичиг одоо болтол олддоггүй талаар тус спорт хорооны дарга учирлаж байлаа.